Энэ сэдэв бол Монголын архитектурын түүх, өвөрмөц байдал, онцлог шинжийг тодоос тод илэрхийлсэн амьд жишээ гэдэгт маргах хүн цөөхөн байхаа. Энэ талаар бичих болсон шалтгаан нь саяхан болсон Азийн архитекторуудын 15-р их хурал Монгол улсад маань болж өнгөрсөнтэй холбоотой юм.1999 онд ТИСургуулийн Архитектурын ангийн 3-р курсын оюутан байх өвөл Япон улсын нэртэй архитектор Монгол гэрийг орчин үеийн шинэ технологиор хийснээ авч ирсэн бөгөөд тэрхүү шинэ гэрийг Найрамдал зусланд барихаар болж уг багийн бүрэлдхүүнд хэсэг оюутан багштай миний бие оролцсон юм.
