Захиалагч: Neil Barrett
Ашиглалтанд орсон хугацаа: 2008.09
Байршил: Токио, Япон
Материал: DuPont
Брэнд бүтээгдхүүний баримталдаг чиг хандлагыг интерьерийн формд тусган төстэй байлгахыг зорьсон нэгэн жишээг Токиод байрлах нэрийн дэлгүүрээс харж болох юм. Загварын дизайнер Нэйл Баррет өөрийн стильтэй төстэй бүтээлүүдийг барилга, архитектурт бүтээдэг Заха Хадидийг сонгосон нь хар цагааныг хослуулсан, нугчирч хунирсан, огтолсон, уярсан гэх мэт деталиудыг хэн хэн нь өөрсдийн бүтээлүүддээ тусгаж байдагтай холбоотой байх бөгөөд тэр нь ч энэхүү интерьерт бүрэн бууж чадсан юм байна.