Архитектор: “Эдшил” ХХК | Ө.Ганболд, Г.Гантуяа
Инженер: “Эдшил” ХХК Б.Жавхлан
Компьютер график: М.Билэгтхүү, П.Хосбаяр
Захиалагч: “Ажигана” ХХК
Зураг төсөл дууссан: 2008.02-2008.12
Байршил: Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар, Монгол
Ашиглалтанд орох хугацаа: 2009-06
Барилгын нийт талбай: 8825 s.m
Чингис зочид буудлын хойхно талд сүндэрлэж, удахгүй ашиглалтанд орох дөхөж байгаа шинэ үеийн орон сууцны загвар болохуйц энэхүү барилгыг сонирхоцгооё. Барилгын нийт давхар нь 12 бөгөөд налуу газар төлөвлөсөнөөр -1, -2 давхрууд руу шууд гудамжнаас хандаж болхоор төлөвлөгдснөөр нүүрэн талаасаа 14 давхар мэтээр харагдана.
Yндсэндээ апартмент боловч хүний хэрэгцээт автозогсоол, супермаркет, ресторан зэргийг -1ээс -2-р давхруудад төлөвлөж 1-4 давхартаа оффис+ сууц түүнээс дээш дан орон сууцны давхрууд байхаар төлөвлөсөн байна. Харин экстерьерт орчин үеийн архитектурын хэд хэдэн шэнэлэг шийдлүүдийг шингээжээ. Өрөөний өндөртэй цонхны систем, хөшигөн хананы систем, хүрээтэй хүрээгүй олон хэмжээст цонхны хуваалт зэргийг хослуулж тонны ялгаатай чулуун хавтангуудыг цэгцгүйгээр байрлуулсан зэрэг нь бүхэлдээ цогц болж харагдна. Мөн гадна тохижилт, автозогсоол, ногоон байгууламж зэргийг архитекторуудын төлөвлөсний дагуу гүйцэтгэвэл жинхэнэ утгаараа жишээ барилга болох нь дамжиггүй.
0 Коммент:
Post a Comment