Pages

LE CHATEAU HOTEL | “ИЗМОНЕ” ХХК

Архитектор: “Измоне” ХХК | О.Амартүвшин, П.Хосбаяр
Захиалагч: “Путра Стар” ХХК
Зураг төсөл дууссан: 2009
Байршил: Залаатын ам, 11-р хороо, Баянзүрх дүүрэг, УБ, Монгол
Барилгын нийт талбай: 14703 s.m

Манай архитекторуудын өрсөлдөх чадвар хир түвшинд явааг харж болох нэгэн жишээг хүргэж байгаадаа таатай байна. Чадалтай төслийн баг бүрдүүлээд санаа нэгтэй ажиллахад зөвхөн дотоодынхоо төдийгүй гадны ямар ч орны сонирхолтой төслүүдэд оролцож улмаар гол консептийг нь хүртэл гаргаж чадаж байгааг Сингапурын “Путра Стар” ХХК-ийн Le Chateau 5 одтой зочид буудлын төслийг “Измоне” ХХК-ний залуусын ажилаас харцгаая.

Ерөнхий төлөвлөлтийн хувьд Залаатын амны голын тохойг дагуулан байрлуулсан үндсэн барилгаас гадна 18 нүхтэй гольфийн талбай, 17 вилла хаус, үндэсний онцлогийг тусгасан 8 гэр, 4 урц хүртэл төлөвлөгджээ.

Гол зочид буудлын барилга нь 3н давхар 3 блокт хуваагдаж 1, 2-р давхруудад сервис өрөөнүүд 3-р давхарт буудлын өрөөнүүд төлөвлөгдсөн. Нийт хүчин чадал нь Стандарт өрөө 16, Бизнес өрөө 14, Люкс өрөө 3, Президент өрөө 3, нийлээд 36 өрөөтэй. Yүнийг дагаад 5 одны стандартын дагуу бассейн, фиттнес, хурал болон хүлээн авалтын том жижиг танхимууд, бар, ресторан, клубүүд гээд бүх л төрлийн үйлчилгээний өрөөнүүд дагалджээ.
Мэдээж Монголд баригдах учраас маш том, ёслол хүндэтгэлийн өргөө цагаан гэртэй байх юм байна.

Ийнхүү шинэхэн бүтээлээсээ хуваалцсан ИЗМОНЕ компаний залуустаа баярлалаа та бүхний цаашдын уран бүтээлд амжилт хүсъе.

0 Коммент:

Post a Comment

 
Related Posts Plugin for WordPress, Blogger...