Pages

HOTEL PUERTA AMERICA | ДИЗАЙНЫ ЭРХ ЧӨЛӨӨ

Архитектор: Zaha Hadid, Jean Nouvel, Norman Foster, David Chipperfield, Marc Newson + бусад 14
Ашиглалтанд орсон хугацаа: 2005
Байршил: Мадрид, Испани
Барилгын нийт талбай: 15600 s.m
Хүчин чадал: 308 энгийн + 34 люкс өрөө
Захиалагч: Silken Group
Хэрвээ та Мадрид-д зочилбол заавал очиж үзхэд илүүдэхгүй нэгэн зочид буудал байдаг ажээ. Учир нь энэхүү 12 давхар буудлын давхар бүр нь өөр өөрийн давтагдашгүй дизайнтай, 13 орны 19 топ архитектурын пүүс, студиуд хамтран нэг проект дээр ажилласан цорын ганц барилга юм байна.
Жишээ нь гадна фасад ерөнхий концепц дээр Францын архитектор Jean Nouvel, ресэпшний хэсгийг Английн архитектор John Pawson, хүлээлгийн танхимын хэсгийг Ирак гаралтай архитектор Zaha Hadid, 2-р давхрын гол танхимыг Norman Foster гэх мэтээр шилдгүүдийн жагсаалт үлгэлжлэх нь.
Давхар бүрийн 1300м2 талбай, 28 энгийн, 2 люкс өрөөг өөр өөрийн хэв маягаар төлөвлөх үүрэг эдгээр шилдгүүдэд ногдсон гэж бодход орсон зочид нь архитектурын музей үзсэн мэт болдог байх.

Эх сурвалж: Hoteles SILKEN, Designbuild-network, Latemag

0 Коммент:

Post a Comment

 
Related Posts Plugin for WordPress, Blogger...