Энэхүү контэйнерээр бүтээсэн байр нь Америкийн архитекторуудын институтээс (AIA) 2010 онд шагнал хүртсэн бүтээл юм байна.
Stacey Hill хэмээх уран бүтээлч өөрийн эдлэн дэх цэцэрлэгтээ зуны байр захиалсан даруй Poteet architects студийнхан энгийн 40тонны контэйнерийг (12x2.4x2.5m) сонгон гол өрөө, ариун цэврийн өрөө, агуулахын зориулалтаар 3н тасалгаанд хувааж
гол өрөөнд нь шалнаас тааз хүртэлх өргөхөн шиг шилэн, гүйдэг хаалга суулган контэйнерийн төмөр хаалганы оронд шилэн хана хийсэн төдийд л авсаархан зуны сууц болжээ.
Мөн үүдэнд нь нарлах тавцан засж шилэн ханатай хэсгүүдэд хөнгөн саравч төвөвлөн дээврийн хучилтын оронд бяцхан өргөгдсөн цэцэрлэг бүтээсэн нь орчны цэцэрлэгжилттэй аятайхан уусгаж өгчээ. Иймэрхүү хөнгөн зуны сууцыг манай лагерууд, жуулчний баазуудад өргөж аваачаад л тавьчихвал хөөрхөн хэмнэлттэй мөртөө өнгө үзэмж нэмхээр санагдлаа.
Эхийг: Smallhousestyle.com, Archirezdesign.com, Poteet architects
1 Коммент:
tiim shyy mun ajiliin bair ch garaad irex bx yniig biznes bolgood xereglevel xiixgyi um xiix bailgyi
Post a Comment