Pages

HOTEL PUERTA AMERICA | ДИЗАЙНЫ ЭРХ ЧӨЛӨӨ

Архитектор: Zaha Hadid, Jean Nouvel, Norman Foster, David Chipperfield, Marc Newson + бусад 14
Ашиглалтанд орсон хугацаа: 2005
Байршил: Мадрид, Испани
Барилгын нийт талбай: 15600 s.m
Хүчин чадал: 308 энгийн + 34 люкс өрөө
Захиалагч: Silken Group
Хэрвээ та Мадрид-д зочилбол заавал очиж үзхэд илүүдэхгүй нэгэн зочид буудал байдаг ажээ. Учир нь энэхүү 12 давхар буудлын давхар бүр нь өөр өөрийн давтагдашгүй дизайнтай, 13 орны 19 топ архитектурын пүүс, студиуд хамтран нэг проект дээр ажилласан цорын ганц барилга юм байна.

GOODBYE 2010!

ROCHE BOBOIS | ТАВИЛГЫН МУЗЕЙ

Өдгөө тавин жилийн ойгоо тэмэглэж буй Францын тавилгын брэнд Roche Bobois ойн баярынхаа хүрээнд үе үеийн шилдэг дизайнеруудын санаагаар цаг үеийнхээ өнгө төрх, хэлбэр загварыг тусгаж амилсан 50 бүтээгдхүүнээрээ тавилгын хөгжлийн чиг хандлагыг харуулсан виртуаль музей байгуулжээ.

MANUEL REBOLLO | ЗАГВАРЫН ЗУРГУУД

График дизайнер Manuel Rebollo Испаний Саламанкагийн Урлагийн сургуулийг дүүргэсэн чөлөөт уран бүтээлч юм байна. Түүний ажлуудаас олон төрлийн хандлага харж болох бөгөөд хоосон эсвэл дүүргэлттэй орон зай, хурц тод зураасуудаар тоглож өнгөт шошгуудыг зургийнхаа сэдэвтэй уялдуулан тавьдаг ажээ.

Ингээд түүний бүтээлүүдийн хэсгээс сонирхоё.

TOD’s OMOTESANDO BLDG | TOYO ITO

Архитектор: Toyo Ito & Associates
Захиалагч: Tod
Ашиглалтанд орсон хугацаа: 2004
Байршил: Ometesando boulevard, Токио, Япон
Нийт талбай: 2550 s.m
Бүтээц: RC
Давхрын тоо: -1, +7

Токиогийн Омотесандо хэмээх модот өргөн чөлөөнд брэнд дэлгүүрүүд төвлөрсөн байдаг бөгөөд энд Японы болон гадны шилдэг архитекторуудын ритэйл архитектурын жишээнүүдийг хангалттай харж болох юм байна.
 
Related Posts Plugin for WordPress, Blogger...