Pages

БАРИЛГА АРХИТЕКТУРЫН ТОЛЬ БИЧИГ (зурагт толь)


Архитектор, дизайнерууддаа зориулж хэрэгцээт ном, сэтгүүл оруулж байхаар шийдлээ. Энэ удаад архитектур, барилга угсралт, хйиц бүтээц гэх зэрэг олон талын үгсийг зурган тайлбараар баяжуулсан толь бичгийг хавсаргая.
ТАТАХ...

“FAMOUS” BEAUTY SALON | Ш.ДУЛАМСYРЭН

Дизайнер: Ш. Дуламсүрэн
Захиалагч: Иргэн Ч.Өлзийбаяр
Компьютер график: Max9, V-ray
Зураг төсөл дууссан: 2009-8-р сар
Ашиглалтанд орох хугацаа: 2010-1-р сар
Байршил: 3-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол
Барилгын нийт талбай: 114.0 s.m


Yсчин, гоо сайхны салоны интерьерийг эмэгтэй дизайнерийн шийдлээр хэрхэн төлөвлөснийг сонирхоцгооё.

LE CHATEAU HOTEL | “ИЗМОНЕ” ХХК

Архитектор: “Измоне” ХХК | О.Амартүвшин, П.Хосбаяр
Захиалагч: “Путра Стар” ХХК
Зураг төсөл дууссан: 2009
Байршил: Залаатын ам, 11-р хороо, Баянзүрх дүүрэг, УБ, Монгол
Барилгын нийт талбай: 14703 s.m

Манай архитекторуудын өрсөлдөх чадвар хир түвшинд явааг харж болох нэгэн жишээг хүргэж байгаадаа таатай байна. Чадалтай төслийн баг бүрдүүлээд санаа нэгтэй ажиллахад зөвхөн дотоодынхоо төдийгүй гадны ямар ч орны сонирхолтой төслүүдэд оролцож улмаар гол консептийг нь хүртэл гаргаж чадаж байгааг Сингапурын “Путра Стар” ХХК-ийн Le Chateau 5 одтой зочид буудлын төслийг “Измоне” ХХК-ний залуусын ажилаас харцгаая.

МОНГОЛ ГЭР

Нийтлэлийг: Д.Хан-Уул

Энэ сэдэв бол Монголын архитектурын түүх, өвөрмөц байдал, онцлог шинжийг тодоос тод илэрхийлсэн амьд жишээ гэдэгт маргах хүн цөөхөн байхаа. Энэ талаар бичих болсон шалтгаан нь саяхан болсон Азийн архитекторуудын 15-р их хурал Монгол улсад маань болж өнгөрсөнтэй холбоотой юм.1999 онд ТИСургуулийн Архитектурын ангийн 3-р курсын оюутан байх өвөл Япон улсын нэртэй архитектор Монгол гэрийг орчин үеийн шинэ технологиор хийснээ авч ирсэн бөгөөд тэрхүү шинэ гэрийг Найрамдал зусланд барихаар болж уг багийн бүрэлдхүүнд хэсэг оюутан багштай миний бие оролцсон юм.


YЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ | Акихиса Хирата

Архитектор: Акихиса Хирата
Зориулалт: Yзэсгэлэнгийн танхим, Оффис
Зураг төсөл дууссан: 2005
Ашиглалтанд орсон хугацаа: 2006
Байршил: Нигата, Япон
Барилгын нийт талбай: 824 s.m


Энэхүү Хондагийн хөдөө аж ахуйн төхөөрөмж худалддаг үзэсгэлэнгийн танхим нь шинэхэн бүтээл биш боловч архитектурын шийдлийн хувьд сонирхолтой, санаа авмаар санагдлаа. 5x5м-ийн алгасалтай бетон блокуудыг шаардлагатай хэсгүүдэд нь диагональ зүсэлт хийж, гадна орчинтой харьцах ханыг шилэн ханын системээр шийдсэнээр сонирхолтой геометрийн орон зайг үүсгэжээ.

ОРДОС 100

Захиалагч: “Jiang Yuan Water Engineering” Ltd
Ерөнхий төлөвлөгөө: “FAKE Design”, ”Ai Wei Wei Studio”
Байршил: Хятад, Өвөр Монгол, Ордос аймаг
Ашиглалтанд орох хугацаа: 2020 он
Барилгажилтын талбай: 155 s.k


“Ордос 100” энэ нэрийг архитекторууд маань хэдийн мэддэг болсон бизээ. Энэхүү нэр нь аливаа архитектурын бүтээл тухайн орон нутгийн нэр алдарт хэрхэн нөлөө үзүүлж байдгийн нэг жишээ болж байна. Тиймээс ч төслийн нэрийг зүгээр ч нэг Өвөр Монголын Ордос аймгийн нэрээр нэрлээгүй байх.

ПАЛАЗЗО-1 АПАРТМЕНТ “АЖИГАНА” ХХК

Архитектор: “Эдшил” ХХК | Ө.Ганболд, Г.Гантуяа
Инженер: “Эдшил” ХХК Б.Жавхлан
Компьютер график: М.Билэгтхүү, П.Хосбаяр
Захиалагч: “Ажигана” ХХК
Зураг төсөл дууссан: 2008.02-2008.12
Байршил: Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар, Монгол
Ашиглалтанд орох хугацаа: 2009-06
Барилгын нийт талбай: 8825 s.m


Чингис зочид буудлын хойхно талд сүндэрлэж, удахгүй ашиглалтанд орох дөхөж байгаа шинэ үеийн орон сууцны загвар болохуйц энэхүү барилгыг сонирхоцгооё. Барилгын нийт давхар нь 12 бөгөөд налуу газар төлөвлөсөнөөр -1, -2 давхрууд руу шууд гудамжнаас хандаж болхоор төлөвлөгдснөөр нүүрэн талаасаа 14 давхар мэтээр харагдана.

ГОЛ ВЕСТИБЮЛЬ “АПУ” ХК

Архитектор: “Рекст” ХХК | П.Ариунболд
Дизайнер: Б.Энхтөр
Захиалагч: “АПУ” ХК
Зураг төсөл дууссан: 2009-05
Байршил: Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар, Монгол
Ашиглалтанд орох хугацаа: 2009-06
Нийт талбай: 164 s.m


“АПУ” ХК 85 жилийн ойн баярынхаа хүрээнд үйлдвэрийнхээ ГОЛ ВЕСТИБЮЛЬ-ийг шинэчлэн төлөвлөх захиалгын дагуу “РЕКСТ” ХХК-ний дизайнерууд энэхүү ажлыг гүйцэтгэжээ. Орчин үеийн үйлдвэрүүд улам л хүндээ ойртсон, ажилчдын тав тух, сэтгэл ханамжийн байдалд ихээхэн ач холбогдол өгч ажиллах орчинг сайжруулах арга хэмжээг авдаг болжээ.

СУПЕРМАРКЕТ "КАПИТАЛ ГРУПП" ХХК

Архитектор: "Кон Консалтинг" ХХК
Ландшафтны архитектор: "Хот-Айл" ХХК
Интерьер дизайнер: Finenco Mongolia LLC
Экстерьер дизайнер: РЕКСТ ХХК
Захиалагч: "Капитал Групп" ХХК
Байршид: Хан-Уул дүүрэг, Улаанбаатар, Монгол
Зураг төсөл дууссан: 2009
Барилгын нийт талбай: 6480 s.m


Хан-Уул дүүрэгт сүндэрлэж байгаа энэхүү супермаркетын барилга нь гадна талаас харагдах байдал нь сонирхолтой орчин үеийн хэв маягыг Улаанбаатрын гудамжинд шигтгэж байгаа юм. Барилгын явц 70% явагдаж байгаа бөгөөд гадна тохижилт дотор заслын ажил нь дуусхад үйлдвэрийн дүүрэгтээ чамин барилгын тоонд орох нь дамжиггүй. Ган каркасс, төмөр бетон үндсэн хийцтэй. Шилэн ханын систем, хөнгөн цагаан ба шилэн хөвөн хавтанг шахаж нэгтгэсэн ханын систем зэрэг шинэлэг материалуудаар баригдаж байна.

ФОТО СТУДИ | X-Lab PHOTO STUDIO

Дизайнер: REXT LLC | Architecture + Design |
Захиалагч: "Капитал Групп" ХХК
Байршил: Хан-Уул дүүрэг, Улаанбаатар, Монгол
Зураг төсөл дууссан: 2008
Баригдаж дууссан: 2009
Барилгын нийт талбай: 160 s.m


ХАР, ЦАГААН өнгөний хослолоор дагнаж өнгөний контрастаар тавилга, хана, таазны шийдлийг гаргасан нь фото студи гэсэн функцдаа илүү тохирсон. Таазны хувьд ган каркас зангидаж хулдаасан материалыг татаж бэхлэсэн. Ханын бүх гадаргууг даавуун материалаар нилд нь бүрсэн нь чимэглэл, дуу тусгаарлагч хоёрыг хослуулсан.

 
Related Posts Plugin for WordPress, Blogger...