Pages

ШИНЭ УРЛАГЫН МУЗЕЙ | SANAA

Архитектор: Kazuyo Sejima + Ryue Nishizawa | SANAA (Япон)
Ашиглалтанд орсон хугацаа: 2007.10
Байршил: Нью-Иорк, АНУ
Барилгын нийт талбай: 5,453 s.m


Эгэл бас цэвэрхэн дөрвөлжингүүдийг хөдөлгөөнд оруулан давхарлаж тавьсаар эгэл бус динамик хэлбэр бүхий барилгын төрхийг бүтээсэн нь энэхүү барилгын архитекторуудад Pritzker-ийн шагналыг авчиржээ.


Ижил биш өндөртэй шоонуудаа бага зэрэг хөдөлгөхдөө байгалын гэрэлтүүлэг, барилгын араг бүтээц, гадна гэрэлтүүлгийг давхар шийдсэн нь сонирхолтой хэлбэрийг үүсгэж орчны дөрвөлжин барилгуудаасаа тэс өөр мөртөө төстэй болж өгсөн байна. Зоорийн давхарт театр, 1-4 давхар музейн танхимууд, 5-р давхарт сургалтын танхим, 6-р давхарт оффис, 7-р давхарт олон функцтай өрөөнүүдийг байрлуулж дээд давхруудын хөдөлсөн орон зайг ашиглан террас харин музейн давхруудынхыг ашиглан байгалийн гэрэлтүүлэг болгожээ.

Барилгын цагаан ханын гадуур хөнгөн цагаан торон өнгөлгөө хйиснээр оффисийн цонхнууд, террасны хаалга, хашилт зэрэг хананд гарсан элементүүдийг хагас нууж улам цулгуй харагдуулж байна.

Барилгын араг хийцийг периметр ханууддаа ачаалал өгч шийдсэнээр дотоод орон зайд ямар ч баганагүй байх боломжийг ханган интерьерийг цэвэрхэн, цагаан саруул болгож өгчээ.













Эхийг: Archdaily, WAF, Cubeme

1 Коммент:

December 3, 2010 at 6:20 AM antitheziz said...

fasad deerx saraachilsan tumriig xyn byr l xiij bndaa odoo ch...

Post a Comment

 
Related Posts Plugin for WordPress, Blogger...