Pages

NEIL BARRET БРЭНДИЙН ДЭЛГYYР | ZAHA HADID

Архитектор: Zaha Hadid, Patrik Schumacher
Захиалагч: Neil Barrett
Ашиглалтанд орсон хугацаа: 2008.09
Байршил: Токио, Япон
Материал: DuPont


Брэнд бүтээгдхүүний баримталдаг чиг хандлагыг интерьерийн формд тусган төстэй байлгахыг зорьсон нэгэн жишээг Токиод байрлах нэрийн дэлгүүрээс харж болох юм. Загварын дизайнер Нэйл Баррет өөрийн стильтэй төстэй бүтээлүүдийг барилга, архитектурт бүтээдэг Заха Хадидийг сонгосон нь хар цагааныг хослуулсан, нугчирч хунирсан, огтолсон, уярсан гэх мэт деталиудыг хэн хэн нь өөрсдийн бүтээлүүддээ тусгаж байдагтай холбоотой байх бөгөөд тэр нь ч энэхүү интерьерт бүрэн бууж чадсан юм байна.


Барилгын 1-р давхарт эрэгтэй хувцасны тасаг байрлах бөгөөд тавилгын хэлбэр нь эрмэг хүчтэй, хурц шийдэлтэй бол 2-р давхрын эмэгтэй тасагт хэлбэр төстэй боловч харьцангуй уян, урсгал хөдөлгөөнтэй бүтээжээ.


Тавилгын архитектур бас баримал мэт тансаг хэлбэр нь бараа тавьж үзүүлхээс гадна сууж болох бөгөөд хиймэл чулуун (solid surface) материалаар урлажээ. Бүрсгэр цагаан тавилга гялгар хар шалтай тэсрэг байж бусад орон зайг цайвар бетон хэвээр үлдээсэн нь хар хослол, эрвээхэй зангиаг санагдууллаа.













Эхийг: Zaha Hadid Architects, Neil Barret, Another Title, Designshoot

0 Коммент:

Post a Comment

 
Related Posts Plugin for WordPress, Blogger...