Pages

NEIL BARRET БРЭНДИЙН ДЭЛГYYР | ZAHA HADID

Архитектор: Zaha Hadid, Patrik Schumacher
Захиалагч: Neil Barrett
Ашиглалтанд орсон хугацаа: 2008.09
Байршил: Токио, Япон
Материал: DuPont


Брэнд бүтээгдхүүний баримталдаг чиг хандлагыг интерьерийн формд тусган төстэй байлгахыг зорьсон нэгэн жишээг Токиод байрлах нэрийн дэлгүүрээс харж болох юм. Загварын дизайнер Нэйл Баррет өөрийн стильтэй төстэй бүтээлүүдийг барилга, архитектурт бүтээдэг Заха Хадидийг сонгосон нь хар цагааныг хослуулсан, нугчирч хунирсан, огтолсон, уярсан гэх мэт деталиудыг хэн хэн нь өөрсдийн бүтээлүүддээ тусгаж байдагтай холбоотой байх бөгөөд тэр нь ч энэхүү интерьерт бүрэн бууж чадсан юм байна.

ШИНЭ УРЛАГЫН МУЗЕЙ | SANAA

Архитектор: Kazuyo Sejima + Ryue Nishizawa | SANAA (Япон)
Ашиглалтанд орсон хугацаа: 2007.10
Байршил: Нью-Иорк, АНУ
Барилгын нийт талбай: 5,453 s.m


Эгэл бас цэвэрхэн дөрвөлжингүүдийг хөдөлгөөнд оруулан давхарлаж тавьсаар эгэл бус динамик хэлбэр бүхий барилгын төрхийг бүтээсэн нь энэхүү барилгын архитекторуудад Pritzker-ийн шагналыг авчиржээ.

MYVIL ЯВДАГ БАЙШИН

Испаний A-cero Architecture Studio – ийнхан сонирхолтой явдаг байшингийн төсөл дээр ажиллажээ. Аврага бенз трэйлэрийн нуруун дээр аялан явхад элдэв доргилтыг анзаарахгүй, тохь тух алдахгүй үүднээс бүх тавилга, заслын зарим материалыг бидний хиймэл чулуу хэмээн нэрийддэг solid surface material-аар бүтээж хялбар бөгөөд хээнцэр интерьерийн шийдлүүдийг тусгаж хар цагаан өнгөний хослолоор чимжээ.


БАРИЛГА АРХИТЕКТУРЫН ТОЛЬ БИЧИГ (зурагт толь)


Архитектор, дизайнерууддаа зориулж хэрэгцээт ном, сэтгүүл оруулж байхаар шийдлээ. Энэ удаад архитектур, барилга угсралт, хйиц бүтээц гэх зэрэг олон талын үгсийг зурган тайлбараар баяжуулсан толь бичгийг хавсаргая.
ТАТАХ...

“FAMOUS” BEAUTY SALON | Ш.ДУЛАМСYРЭН

Дизайнер: Ш. Дуламсүрэн
Захиалагч: Иргэн Ч.Өлзийбаяр
Компьютер график: Max9, V-ray
Зураг төсөл дууссан: 2009-8-р сар
Ашиглалтанд орох хугацаа: 2010-1-р сар
Байршил: 3-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол
Барилгын нийт талбай: 114.0 s.m


Yсчин, гоо сайхны салоны интерьерийг эмэгтэй дизайнерийн шийдлээр хэрхэн төлөвлөснийг сонирхоцгооё.
 
Related Posts Plugin for WordPress, Blogger...